Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: 2020 онд 1.5 их наяд төгрөгийн өртэй хотыг хүлээж авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 11 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар нийслэлийн албан хаагчидтай өнөөдөр /2022.06.27/ Соёлын төв өргөөнд уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгдмэл болгож шийдвэрлэхээр Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартай бид бүхэн хамтран ажиллаж байна. Үүний үр шимийг өнгөрсөн жил бид хамтдаа хүртэж, Улаанбаатар хотын төсвийн орлого хэд дахин нэмэгдсэн. Нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн бие даасан эдийн засагтай байх ёстой гэх байр суурийг энэ цаг мөчөөс эхлэн хийж хэрэгжүүлэхийг зорьж байна.

Хөдөө орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасралтгүй эрчимжиж байгаа. Үүнээс үүдэн хот хөдөөгийн ялгаа улам бүр нэмэгдэж, орон нутагт зээл хумигдаж ажлын байр болон иргэдийн орлого буурч орон нутаг эзгүйрч байна. Энэ бол бидний гашуун үнэн. Тийм учраас Улаанбаатар хотын бүхий л салбарт ачаалал ихээр нэмэгдэж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулснаар Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдүүлсэн. Төрөөс үзүүлж буй бодлого, улс төрийн дэмжлэг нь үнэт цаас гаргах, концессыг цааш үргэлжлүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг санхүүжилтийн шинэ механизмыг бий болгосон. Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд зээл авахгүйгээр урт хугацааны буюу 25-30 жилийн хугацаатай бондын эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх боломж бүрдсэн.

2020 онд ажлаа аваад Улаанбаатар хотын тайланг уншихад хотын хөрөнгө оруулалтаар хийгдэж ажил 29 тэрбум төгрөг байсан. ААН-үүдэд төлөх ёстой 198 тэрбум төгрөгийн богино хугацааны зээлийн үлдэгдэлтэй байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот 1.5 их наяд төгрөгийн өртэй тавьсан байсан. Ийм хотыг хотыг хүлээж авсан. Үүнийг шинэ шатанд гаргахын тулд хууль эрх зүйн үүд хаалгыг нээж, хот өөрөө хөгжих боломжийг богино хугацаанд хийж хэрэгжүүлж байна. Эрх зүйн шинэчлэлийн үр шимд 2021 онд 29 тэрбум төгрөг байсан төсөв 2022 онд 880 тэрбум төгрөг болж орж ирсэн.

Нийслэл Улаанбаатар хот нь манай улсын эдийн засаг, нийгэм, санхүүгийн гол төв. Тиймээс энэ нөхцлийг харгалзан үзэж эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тусган мөрдүүлж, хотын бие даасан эдийн засагтай болох шаардлагыг тавих ёстой.

Ерөнхийлөгч “Их тэнгэр“-т ҮХНӨ-ийн асуудлаар НУУЦ УУЛЗАЛТ хийсэн үү
Ерөнхийлөгч “Их тэнгэр“-т ҮХНӨ-ийн асуудлаар НУУЦ УУЛЗАЛТ хийсэн үү
 
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.