Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Сонгуулийн дүнд иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд (2024.07.01) өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьсон зорилго биелж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдлээ.

Санал тоолох төхөөрөмжид эргэлзээгүй болгох, сонгуулийн дүнд эргэлздэг хүмүүсийн эргэлзээг тайлж Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд 100 хувь хяналтын тооллого хийлгэхээр хуульчилсан. Сонгуулийн дүнд иргэд эргэлзээгүй, сонгуулийн үйл ажиллагаа амжилттай боллоо” гэсэн юм.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын бүтэц Шинэ Зеланд, Англи, Канадын жишгээр 20-23 сайд байхаар яригдаж эхэллээ
ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын бүтэц Шинэ Зеланд, Англи, Канадын жишгээр 20-23 сайд байхаар яригдаж эхэллээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.