Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолцор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл болж байна хэмээн онцлов. Тэрбээр, УИХ-ын ес дэх удаагийн сонгууль түүхэн хариуцлагатай цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог. Учир нь Ардын хувьсгалын дараагийн түүхэн 100 жилийн шинэ хуудсийг нээж байна. Ардчилал, шинэчлэлт өөрчлөлтийн хоёр дахь давалгаа болох шинэ 30 жил, шинэ сэргэлтийг эхлүүлж байна. Иймд ард иргэдэдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна
Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.