Сүүлийн үед барилгын осол тэр дундаа өргөгч кран унаж хүний амь нас хохирох тохиолдол цөөнгүй гарах болсон. Барилгын осол, аюулгүй байдал ”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-тэй танилцана уу.
”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”
- Үйлдвэрлэгдсэн кран бүрт дараах баримт бичиг байна. Үүнд:
- Паспорт
- Ашиглалтын заавар
- Угсралтын заавар (хэрэв угсардаг бол)
- Үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, улсын стандартууд зэрэг бусад баримт бичиг
- Кран төмөрлөг хийц, механизм аюулгүй ажиллагааны хэрэгсэл тус бүрдээ паспортыг бүрэн хөтөлсөн байна.
- Ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ.
Өргөх байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч этгээдийн ажил үүргийн үндсэн хуваарь
- Эзэмшигч
- Бүрэн бүтэн байдлыг хариуцагч
- Засвар угсралтын механик
- Оператор
- Ашиглагч байгууллага
- Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч
- Оосорлогч дохиочин
- Ашиглалтын аюулгүй байдлыг хариуцагч
Эзэмшигч байгууллагын үүрэг:
- Өргөх төхөөрөмжид бүрэн магадлал хийгээд ашиглах зөвшөөрөл авна
- Мэргэжлийн хүмүүсийг тушаалаар томилно. /БББХ, кранчин, засварын механик/
- Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ.
- Дүрэм, журам, гарын авлагаар хангана
- Өргөх төхөөрөмжийг ашиглах байгууллагатай түүнийг дүрмийн дагуу аюулгүй, ашиглуулах гэрээ байгуулна
Бүрэн бүтэн байдлыг хариуцагч:
- Өргөх төхөөрөмжийг дүрмийн дагуу ашиглах ажлыг зохион байгуулж гарсан зөрчлийн хариуцлагыг хүлээнэ
- Краны баримт бичгийг бүрдүүлж, хөтлөнө
- Мэргэжлийн боловсон хүчнийг /краны оператор, засварын механик/ томилуулж, аюулгүй ажиллах аргачиллаар ханган, сургалт мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулна
- Өргөх төхөөрөмж, ачаа өргөх хэрэгслийн /тар, тэнжээ/ойлгохгүй байна бүрэн бүтэн байдлыг хангана. Засвар техник үйлчилгээ хийлгэнэ.
- Ээлжит магадлалыг цагт нь чанартай хийлгэнэ
- Өргөх төхөөрөмжийг ажилд гарахын өмнө шалгаж, бүрэн бүтэн байдлыг магадалсан байна;
Засвар угсралтын механик:
- Мэргэжлийн эрхтэй байна
- Техникийн үйлчилгээ, засварыг цаг хугацаанд нь технологийн дагуу гүйцэтгэнэ
Оператор:
- Мэргэжлийн эрхтэй байна
- Өргөх төхөөрөмжийг ажиллуулахын өмнө шалгаж, туршина
- Дүрмийн дагуу өргөх төхөөрөмжийг аюулгүй ажиллуулж ажил гүйцэтгэнэ
- Ажлын дараа өргөх төхөөрөмжийг аюулгүй байдал үлдээнэ.
Ашиглагч байгууллагын үүрэг:
- Бүрэн бүтэн байдал, ослоос хамгаалах хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай, ашиглах зөвшөөрөлтэй өргөх төхөөрөмжийг хүлээн авна
- Мэргэжлийн боловсон хүчнийг /ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, оосорлогч дохиочин, өргөх төхөөрөмжийн аюулгүй байдлын хяналт хариуцагч/ томилно.
- Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн дүрмийн дагуу тавьж буй шаардлагыг биелүүлнэ
- Дүрэм, журам, заавар, гарын авлагаар хангаж өгнө
- Краны-\тодруулж бичих\ барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ хийж батлуулсан байна
Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч:
- Краныг барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ -ийг судалж, түүний дагуу ажлыг гүйцэтгэнэ
- Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамжаар ханган ажиллана
- Аюулгүй, магадлал хийгдсэн ачаа оосорлох хэрэгслээр хангана. /татлага, тэнжээ/
- Ачааны жинг тодорхойлж өгнө
- Ачаа оосорлох аргыг зааж өгнө
- Ачаа буулгах газар хураах аргыг зааж өгнө
- Зарим онцгой нөхцөлд өөрийн биеэр байлцаж өргөх зөөх ажлыг гүйцэтгэнэ
- Оосорлогч дохиочны сургалт аттестатчиллыг зохион байгуулна
- Ажлын байрны гэрэлтүүлэг, хаалт хамгаалалтыг бүрдүүлсэн байна
- Өргөх төхөөрөмжийн магадлал хийхэд ашиглах хяналтын ачааг ажлын талбайд бэлэн байлгана
Оосорлогч дохиочин:
- Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн өгсөн үүргээс давуулж дур мэдэн ажиллахыг хориглоно
- Ачаа оосорлох, өргөх, шилжүүлэх, буулгах аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллана
- Ачааны жин тодорхойлох, оосорлох аргыг сонгох, ачааг хураах г.м ажлын технологид мэдэхгүй зүйл гарвал өөрөө дур мэдэн шийдэхгүй ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаас асуудаг байна
- Краны аюулгүй нөхцөл хангагдаагүй байна гэж үзвэл ажлыг зогсоож ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчид мэдэгдэнэ.