Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн осолд орсон Н.Ганибал гишүүний биеийн байдал ХЭВИЙН БАЙНА

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар чуулган долоо хоног завсарлаж, энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан Nissan patrol маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Ц нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот руу зорчиж явахдаа зам тээврийн осол гаргажээ.

Ослын улмаас Toyota маркийн автомашинд зорчиж явсан бага насны хүүхэд болон жолооч нь бэртэж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Н.Ганибал жолоо барьж яваагүй. Жолооч Ц нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жижиг тэрэг хажуугаас орсноос болж осол гарсан" гэлээ.

Тэгвэл осолд Н.Ганибал гишүүний биеийн байдал хэвийн байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ТЦА: Орон нутгийн замд 24 цагаар хяналт шалгалт хийж байна
ТЦА: Орон нутгийн замд 24 цагаар хяналт шалгалт хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд