Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кран унаж, 20-36 насны хоёр хүн дарагдаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй , 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд ХУД-н ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Уг осол нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд барилгын ажил явагдаж байх үед болжээ. Эмнэлгийн түргэн тусламж ирэхэд хохирогчид хэдийн амьсгал хураасан байжээ.

Тэгвэл тус барилга нь “Номинреалтор” ХХК-ийнх байжээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа тус компанид 69.944 мкв олгож, түүн дээр нь худалдаа, үйлчилгээний зориулалттай орон сууц барьж байсан аж.

Гүйцэтгэх захирлаар нь Н.Шинэбаяр гэх хүн бүртгэлтэй. Харин эцсийн өмчлөгч нь "Номин Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхан байна.

ЗГ: Дотоодын авиа компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно
ЗГ: Дотоодын авиа компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.