Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Надад Богд ууланд сөөм газар авах ч сонирхол алга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан тус газрын нөхцөл байдал, цаашид хийх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний талаар уулзалт хийлээ. Хотын дарга Д.Сумъяабазар "Богдхан уулын орчны тохижилттой холбоотой саналуудыг иргэд ихээр ирүүлсэн. Хувийн хэвшилтэйгээ ойлголцохгүй байх асуудал гарсан. Хуулийн дагуу явах ёстой гэдэгтэй санал нэг. Тухайн үед хувийн хэвшилтэйгээ нийлээд иргэдийн ая тухтай амарч тухлах нөхцөл бүхий ногоон байгууламж бүтээн байгуулалтад ажиллахаар ярьж байсан. Цар тахлын нөхцөл байдал байснаас хүндрэл гарсан. Хувийн өмч тал дээр гомдол саналтай байгаа хүмүүс бий. Түүнийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд тухайн ажиллагааг явуулсан. Ард иргэдийн 90 орчим хувь нь энэ орчны тохижилтыг шаардаж байна. Тэгэхээр Хотын дарга ард иргэдийнхээ талд байна. Эл асуудал дээр талцаад байх шаардлагагүй.

Хоёрдугаарт, Богд уулын газарт Хотын дарга Д.Сумъяабазар хаус хороолол барих гэж байна гээд байх юм. Тийм зүйл огт байхгүй. Надад сөөм газар авах ч сонирхол алга. Харин Улаанбаатарчууд ая тухтай амарч зугаалах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь миний чинхүү сэтгэл" гэв.

Б.Энхбаяр: Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан хуулийн “баас“-нд үе үеийн парламент хальтирч байна
Б.Энхбаяр: Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан хуулийн “баас“-нд үе үеийн парламент хальтирч байна
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.