Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан хуулийн “баас“-нд үе үеийн парламент хальтирч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монголчууд Үндэсний их баяр наадмаараа л нэгддэг. Үндэсний их баяр наадмыг одоо л УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оруулж ирж байгаа юм биш. 10-аад жилийн өмнө Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ аварга хоёр санаачлаад батлуулчихсан юм. Тэр үедээ Р.Гончигдорж Архангай аймгийнхандаа бөхийн цол олгох гээд л санаачилчихсан юм. Үүнийх нь баасанд одоо үе үеэрээ дараагийн парламентууд хальтраад л явж байна.

Сүүлдээ бүр утгаа алдсан. Өмнөх парламент дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёр аварга бөхийн холбоог булаацалдаад суугаад байсан. Ийм утгагүй байж болохгүй. УИХ-ын гишүүд ТББ-ыг тэргүүлдэгээ болих хэрэгтэй. Нийт ард түмний төлөөлөгч, элч болно гэж сонгогдчихоод нэг бөхийн барилга булаацалдаад суухаасаа ичих хэрэгтэй. Ёсзүйгүй. Тиймээс энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгомоор байна. Үндэсний их баяр наадмыг Ерөнхийлөгч журам гаргаад зарлигаараа зохицуулчих боломжтой нийгмийн харилцаа юм. Төрийн тэргүүн чинь үндэсний эв нэгдлийг илэрхийлж байгаа. Түүний зарлигаар Үндэсний их баяр наадмаа зохицуулаад явах боломжтой. Гэтэл заавал хууль гаргаад явж байна" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа зөв. Гэхдээ нэг зүйлийг залруулахад, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тухайн үед гишүүн байгаагүй. 2013 оны зургаадугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан юм билээ. Р.Гончигдорж гуай ч байгаагүй" гэлээ.

ШӨХТГ: Нийслэл рүү орж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1,000 төгрөг авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй
ШӨХТГ: Нийслэл рүү орж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1,000 төгрөг авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.