Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: Цэвэр үүлдрийн азаргыг гадаадаас импортоор оруулж ирэхийг хуулиар ХОРИГЛОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан янз бүрийн мэдээлэл гарч байгаагийн нэг нь эрлийз морины асуудал. Өнөөдрийн байдлаар 3700 гаруй цэвэр цусны азарга орж ирсэн гэж байгаа. Монгол морины дархлааг унагааж байна. Наадмаа ч хийж чадахгүй эрлийз, монголоороо талцдаг байдалтай болох нь. Сүүлдээ бүр байтлаа Монгол азарганы сэлдийг тасалж, хэдэн гүү дагуулаад тавьж байгаа гэж ч яригдаад байна. Үнэхээр тийм зүйл байна уу. Хэрэв тийм зүйл болж байвал адууг амьдаар нь хил гаргахгүй гэснээс долоон дор үзэгдэл нутагт нь болоод байгаа юм бишүү" хэмээлээ.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "Эрлийз морьтой асуудал маш их газар авч, бөөн маргаан дагуулсан. Нэгдүгээрт, цэвэр үүлдрийн азаргыг гадаадаас импортоор оруулж ирэхийг энэ хуулиар хориглож байгаа. Эрлийз морийг уралдуулж болно. Харин улсын цол олгохгүй. Ингэж улсын хэмжээнд гарч байгаа маргааныг зогсоож байна" гэлээ.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад шаардагдах 1.7 их наядыг улсын төсөв, олон улсын зээл, хандив тусламжаар бүрдүүлнэ
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад шаардагдах 1.7 их наядыг улсын төсөв, олон улсын зээл, хандив тусламжаар бүрдүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд