Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гудамжинд нүцгэн явж байсан хүүг олж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Улмаар хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдсан юм.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. Улмаар хүүг олж, ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж.

Хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.

Халдлагад амиа алдсан багшийн нөхөр гашуудлын улмаас зүрхний шигдээсээр нас баржээ
Халдлагад амиа алдсан багшийн нөхөр гашуудлын улмаас зүрхний шигдээсээр нас баржээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ