Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн албан хаагчид амиа хорлох гэж байсан өсвөр насны хүүг АВАРЧЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Уг дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс аварч байшингийн дээврээс аюулгүй буулган ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон гишүүд өөрсдийгөө ГЭМ БУРУУГҮЙ гэж МЭДҮҮЛЖЭЭ
Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон гишүүд өөрсдийгөө ГЭМ БУРУУГҮЙ гэж МЭДҮҮЛЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.