Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Монголын ипотекийн корпораци” буюу МИК нь иргэдийн төлж буй 8 хувийн ипотекийн зээлийн 2-3 хувийг нь авдаг хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Харин МИК-иас "Ипотекийн зээл олгох явцад иргэдээс хүү шимтгэл хураах ямарч боломжгүй, МИК оролцдоггүй" гэдгээ тайлбарласан.

Үүнээс улбаалж, ипотекийн зээлийн санхүүжилтын олголт тааруу байгаа талаарх мэдээллүүд цацагдаж байгаа юм. Тэгвэл уг асуудалд Монголбанкнаас "Ипотекийн зээлийн олголт хэвийн явагдаж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Тодруулбал, энэ сарын 1-нээс энэ сарын 11-ний хооронд Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум, арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум буюу нийт 15.1 тэрбумын санхүүжилт олгосон гэжээ.

ЦЕГ: Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжинг цагдан хориогүй
ЦЕГ: Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжинг цагдан хориогүй
 
ЕРӨНХИЙ САЙД: Хоёр улсын Засгийн газар гурав дахь этгээдийг оруулахгүйгаар ЗГ хоорондын хэлцлийг байгуулж олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа