Цусны хавдраар өвдсөн Р.Эрдэнэтуяагийн гэр бүл Монголын ард түмнээс хандив хүсч байна. Тодруулбал, Р.Эрдэнэтуяа нь БНЭУ-д чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд 300 орчим сая төгрөг шаардлагатай болсон. Үүний тулд эхний ээлжинд 4-5 төрлийн шинжилгээ хийлгэх ёстой бөгөөд үүнд 50 сая төгрөг шаардлагатай байгаа аж.
Энэ талаар түүний төрсөн ах Р.Эрдэнэбулган “Дүү маань улаан, цагаан эсийн дутагдалд орсон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хандив өрнүүлсэн. Нутгийн маань иргэд чамгүй их тусалсан. Гандантэгчилэн хийд дээр хандивын хайрцаг байршуулсан. Яагаад талбай дээр ирсэн гэхээр хүмүүс талбай дээрээс хандив өрнүүлээд байхаар нь дагаад ирлээ.
Одоо энд эмчилгээ хийгдэхгүй байгаа.
Энэтхэгт очоод шууд эмчилгээндээ орох ёстой. Биеийн байдал ядруу байгаа. Одоогоор 58 сая төгрөг цугларсан. Токио олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар олимпод өмссөн кимоногоо хандивласан. Удахгүй дуудлагаар худалдана. Удахгүй UB Palce-т тоглолт зохион байгуулна. Тасалбарын тал хувь нь шахуу зарагдсан.
Нийт 15 гавъяат оролцоно. Дүүгийн минь эмчилгээний мөнгөнд дэм болж тасалбар худалдаж аваарай гэж уриалмаар байна. Энэтхэгийн талаас бидэнд нааштай хариу өгсөн. Байнга холбоотой байгаа" гэлээ.