Нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь болгохгүй" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Монголчуудын нэр төрд халдсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанууд их болсон. Өнөөдөр Нийслэлийн АН-аас сонордуулга гаргалаа" гэв. Тэрбээр сонордуулгыг уншиж танилцууллаа.
"Монголын АН-ын эрхэм үнэт суурь нь үндэсний эх оронч үзэл гэдгийг сануулах эгзэгтэй цаг үе ирсэн. Путины Укриан улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан дайн. Ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах дайн гэдэг нь улам тодорхой болж байна. ОХУ-ны хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай дагуул улс болно бий болно гэдгийг Беларусийн туршлагаас путин харсан. Үүгээр зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Үүнийгээ манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй харуулж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа нь Элчин сайд ганцаараа байгаа биш. Түүнийг дэмжих тавдугаар цуваа болон хөдлөхөд бэлэн байгаа Монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд н.Эрдэнэчулуунаас авхуулаад Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайнд зогсож байна. Х.Баттулга Путинчуудаа манай намд их хэмжээгээр шургуулжээ. Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурор болон цагдаагийн уридлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусыг мөрдөн мөшгиж байцааж байгаагаас харагдлаа. Сүхбаатарын талбайд эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглая " гэв.