Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Сэтгүүлч, комедиан, урлагийнхан бусдыг шүүмжилж, хардах эрхээ эдлэсэн тохиолдолд ДОРОМЖЛОХ заалтаар шийтгэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачилж, энэ долоо хоногт парламентаар хэлэлцүүлж буй юм. Уг хуулийн төслийг иргэдэд ээлтэй байдлаар засан сайжруулах шаардлага үүссэн гэдгийг хууль санаачлагчдын зүгээс онцлоод байгаа юм.

Нийтэд хамаарах олон заалтууд уг хуулйн төсөлд багтсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр, торгуулиа төлдөггүй жолооч нарын асуудлаар,

"Энэ хуульд зөвлөдөг, шалган тусалдаг, сануулдаг механизмыг тусгая гэж байгаа юм. Үнэхээр зөвлөөд, шалган туслаад, сануулсаар байх юм бол торгодог, шийтгэдэг зөрчлийн харилцааг оруулна. Дараагийн нэг зүйл нь Эрүү, Зөрчлийн тухай хуулийн аль алинд нь байдаг хуулийн заалтыг нийгмийн хор хохирлоор нь ялгаж өгье гэж байгаа. Жишээлбэл, жижигхэн хулгай хийх, завсар зөрчлийг Эрүүгийн гэмт хэрэг рүү шилжүүлнэ. Нэг үгээр хэлбэл, хулгай гэдэг бол том жижигээсээ үл хамаарч хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг.

Энэ утгаар нь хуульчилна. Дээр нь ойлгомжгүй зүйл заалтыг хуулиас хална. Зөрчлийн тухай хуулийн төсөлд 14 хоногийн дотор торгуулиа төлсөн бол нийт торгуулийн 50 хувийг ч хөнгөлөх заалт орж ирсэн. Торгуулиа төлөөгүй 10, 20 жил явсан тохиолдол ч бий. Гэвч 40 орчим хувь нь л биелүүлсэн.

Цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана. Жолооны үнэмлэхийг нь сунгахгүй. Гадаад паспортыг нь сунгахгүй, төрийн албаны шалгалт өгүүлэхгүй байхаар тусгаж өгч байгаа. Сая Өршөөлийн хуулиар торгуулиа төлөх боломжийг олгож, 50 хувь хөнгөлсөн, 13 тэрбум төгрөг төлөгдсөн. Би түрүүн хэлсэн. зарим хүн торгуулиа төлөхгүй олон арван жил явсан байна гэж.

Хуульгүй нийгэмд амьдарч байгаа юм шиг ингэж явж болдог юм уу. Зарим нь өдөр тутамдаа нэг ч хууль зөрчихгүй ажиллаж, амьдраад болоод байдаг. Гэтэл бусад нь ширэнгэд төрсөн юм шиг байх юм. Гадаадад хууль зөрчсөн бол торгуулийн мэдэгдэл завсаргүй ирдэг. Түүнчлэн этгүүлч, комедиан нарын элэглэл бол доромжлол биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлтний нийтлэг зан суртахууныг зөрчсөн үйлдэл. Гэтэл зарим хүн бусдын зургийг газарт хаяад дээр нь бие засаж байна.

Ингэж болох уу. Сэтгүүлч нарт анхааруулахад та нар доромлох гэдгээр шийтгүүлэх нэг ч заалт байхгүй шүү. Доромжлох гэдэгт Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдлэж байгаа үйлдэл бол доромжлол биш. СЭМҮТ-өөс авсан судалгаагаар өсвөр насныхан доромжлолд өртөж амиа хорлох үйлдэл хийх нь элбэг байна. Та нар яагаад түүнийг судлаагүй юм бэ" гэлээ.

Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол УИХ-ыг тараах ажлыг зохион байгуулна
Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол УИХ-ыг тараах ажлыг зохион байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.