Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол УИХ-ыг тараах ажлыг зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд намын нөхөдтэйгээ Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэд "Амьдралын чанараа дээшлүүлье", "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэсэн уриатайгаар жагсаж байгаа юм. Мөн уг жагсаалдаа залуусыг нэгдэхийг уриалж байна.

Түүнээс жагсаалын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Яг юу хүсэж жагсаал зохион байгуулж байгаа вэ. Ямар үр дүн хүлээж байна?

-Тогтолцооны өөрчлөлт хийе. Бид тогтолцооны гажуудлаас болж 30 жил буруу амьдарлаа. Одоо өөрөөр амьдръя гэсэн агуулгаар жагсаж байна. Иргэнийхээ журмаар тайван жагсаал зохион байгуулж байна. Мөн "УИХ өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж шаардаж байгаа. УИХ-ын төлөөлөл бидний шаардлагыг хүлээн авах ёстой. УИХ-ын дарга хурал удирдаж байна гэнэ. Өөр гишүүн гаргах юм болов уу. УИХ-ын дарга хоёр дэд даргатай. Тэд нараараа хурлаа удирдуулаад өөрсдөө гарч ирж болно. Ямар их хүнд суртал вэ.

Залуучуудын уур хүрч цухалдаж байна. Тайван жагсаал учир тэднийг тайвшруулж байна. Шаардлагыг өнөөдөр өгнө. Жагсаалын хугацаа 15.00 цагт дуусна.

-Нийт хэдэн шаардлага тавьж байгаа вэ?

-10 шаардлага тавьж байгаа. 5-ыг яаралтай шийдүүлмээр байна.

-УИХ-д холимог тогтолцоог нэвтрүүлэх,

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн ноцтой заалтыг хасах гэх мэт олон шаардлага тавьж байна гэв.

Мөн тэрбээр "УИХ тогтолцоогоо 7 хоногийн дотор өөрчил. 7 хоногийн хугацаатай иргэдээс гарын үсэг цуглуулна. Хэрвээ тогтолцоогоо өөрчлөхгүй бол УИХ-ыг тараахаар ажиллах болно" гэлээ.

Ингээд түүний шаардлагыг хүлээн авахаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат гарч ирсэн.

ШУУД: УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагыг Ж.Мөнхбат гарч ирж авлаа
ШУУД: УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагыг Ж.Мөнхбат гарч ирж авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.