Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирбат: Жолооч нар хурдаа тохируулж явдаг болсноос хойш Дарханы замд осол гарах нь БАГАССАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 14 150 хэрэг бүртгэгдсэний 391 хэрэг нь замын осол хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна гэдгийг мэдээллээ.

Тодруулбал, улсын хэмжээнд зам тээврийн ослын 8258 осол гарч, гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 85 хүн амь насаа алдаж, 324 хүн гэмтжээ.

Харин хүүхэд өртсөн осол 186 гарч 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон байна. Түүнчлэн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 391 гэмт хэргээс 120 хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг, 271 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгажээ.

Энэ үеэр орон нутгийн замд ялангуяа Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд “Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын засварын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг болон Зам тээврийн яам, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар багц дээр 48 км, дөрөвдүгээр багц дээр 53 км замын засварын ажил эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтарч, хяналт шалгалт хийх, цаашлаад осол гэмтлээс сэргийлэхээр Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн цагдаагийн алба хаагчдыг 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна гэсэн юм.

Харин ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат “Энэ чиглэлийн авто замд осолд орж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн судалгааг хийсэн. 2016-2021 оны судалгаагаар нас барсан, гэмтсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлт гарсан.

Тодруулбал, 2016 онд 215, 2021 онд 88 гээд буурсан байна.

Нас барсан хүний тоо 2016 онд 30 байсан бол 2021 онд найман нас барсан. Харин осол, хэргийн тоо буурч байгаа шалтгаан нь тухайн замын нөхцөл байдлаас үүдээд зорчигчдын тоо буурсан. Мөн замын эвдрэл гэмтлээс шалтгаалж зорчигчид өөр зам сонгох, хурдаа тохируулан явж байгаатай холбоотой” гэлээ.

Х.Нямбаатар: Жилд цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна
Х.Нямбаатар: Жилд цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.