Дэвсгэр мэдээлэл:
- Онгоцуудыг хадаглах газрын асуудал хүндрэлтэй байсаар байна.
- 10,000-аас 15,000 удаагийн нислэг гуравдугаар сарын 29-ний байдлаар 64.522 удаагийн нислэг болж буурсан байна.
- Одоогоор томоохон нислэгийн команиудын онгоцууд бүгд нислэг үйлдэхгүй байгаа юм.
Дэлхийн хүн амын гуравны нэг хувь нь ямар нэгэн байдлаар түгшүүртэй, хөл хорионд байна. Хотын төвүүд, худалдааны захууд, гудамж талбай, аялал жуулчлалын газрууд бүгд хөл хөдөлгөөн бага нам жим байна. Манай гараг дээрх тэнгэр ч мөн адил. Манай ертөнцийн өгцөг булан бүрт байгаа хүмүүсийг, гэр бүлийг нэгтгэж уулзуулж чаддаг онгоцууд бараг бүгд газардсан байна.
Хорио цээр тогтоож эхэлсэнтэй холбоотойгоор 10,000-аас 15,000 удаагийн нислэг гуравдугаар сарын 29-ний байдлаар 64.522 удаагийн нислэг болж буурсан байна.
Ихэвчлэн агаарт нисэж байдаг онгоцууд одоогоор газарт байна. Энэ нь агаарын тээврийн компаниуд ажилчид, зорчигчдод их хэмжээний эдийн засгийн асуудал үүсгээд байгаа хэдий ч өөр нэгэн томоохон асуудал анхаарлын төвд ороод байна. Агаарын тээврийн компаниуд эдгээр газардсан онгоцыг хаана байрлуулах вэ?
Дүрмээр бол агаарын тээврийн компаниуд онгоцыг аль болох ашиглах ёстой гэж заасан байдаг. Алсын зайн нислэгт ашигладаг том онгоцнуудын хувьд энэ нь тэднийг 24/7 цаг хүртэл нисэхэд хүргэдэг.
Жишээлбэл: Хэрэв та 400 хүний суудалтай Boeing 777 гэсэн том онгоц танай нислэгийн шугамд газардлаа гэхэд зорчигч ачаагаа авч явах, цэнэглэх, цэвэрлэх, хоол унд хийх гэх мэт хугацаа шаардагдах хүртэлх хугацаанд байлгах хэрэгтэй болдог.Учир нь дэлхийн ихэнх олон улсын нисэх онгоцны буудлууд тэр олон онгоцыг байрлуулах хангалттай зай байдаггүй байна.
Олон улсын томоохон нисэх онгоцны буудлууд нь Дубай, Нью-Йорк JFK, Лондон Хитроу гэх мэт бүс нутгийн болон тив хоорондын зорчигчдыг холбодог. Гэсэн ч эдгээр олон улсын нислэгт онгоцууд хэзээ ч бүгд нэг дор байдаггүй. Нэгэн ирж байхад нөгөө нь буцаж байдаг.
Томоохон агаарын тээврийн компаниуд ижил төстэй онгоцуудыг хооронд нь бөөгнүүлж байгаа. Гэсэн хэзээ тахлын тархалт зогсож хэвийн үйл ажиллагаандаа орохыг мэдэхгүй байгаа юм. Дэлхийн нийтээр агаарын тээврийн компаниудад тулгараад энэхүү асуудлыг шийдэх шийдэл одоогоор байхгүй байна.
Эх сурвалж: BBC