Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 14 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, 11 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 8 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1 нас 4 сартайгаас 15 хүртэлх насныхан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 5 хүүхэд явган зорчигч хэлбэрээр,

Мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1.4 настайгаас 14 хүртэлх насны 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байхаар зааж өгсөн боловч жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас 2 хүүхэд осолд өртөж гэмтсэн байна. Иймд:

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

УБТЗ: Өнөөдөр 81 чингэлэг ачаа бараа татан авахаар төлөвлөж байна
УБТЗ: Өнөөдөр 81 чингэлэг ачаа бараа татан авахаар төлөвлөж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.