Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас Улаанбаатар-Дархан чиглэлд өдрийн цагаар нэмэлт ГАЛТ ТЭРЭГ явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дарханы зам засварын шинэчлэлийн ажил дуустал өдрийн цагаар Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ.

Энэ талаар Дархан аймгийн Засаг дарга Б.Азжаргал "УБТЗ-ХНН-ийн Ерөнхий инженер Сергей Петрович Старцевтай уулзахдаа ДА-УБ автозамын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу 2022.04.21-ний пүрэв гаригаас эхлэн УБ-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.

Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн УБТЗ-ХНН-ийн ерөнхий инженер Сергей Петрович Старцев танд Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлье" хэмээжээ.

Уг галт тэрэг, Улаанбаатар өртөөнөөс 8.50 минутанд хөдөлж

Дархан өртөөнд 13.17 минутанд ирэх бол

Дархан өртөөнөөс 14.07 минутанд хөдөлж

Улаанбаатар өртөөнд 19.00 очих аж.

ТӨҮГ-ын удирдах албан тушаалтны ОФФШОР бүсэд нуусан 4 тэрбум 347 сая гаруй төгрөгийг ИЛРҮҮЛЖЭЭ
ТӨҮГ-ын удирдах албан тушаалтны ОФФШОР бүсэд нуусан 4 тэрбум 347 сая гаруй төгрөгийг ИЛРҮҮЛЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.