Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

АБТА, БТСТА, дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит U17, U23 насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-22-нд зохион байгуулагдана. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо зохион байгуулагдах юм. Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн Увс аймагт болсон байдаг.

U17 насны ангиллын тамирчид 2009-2010 онд төрсөн Монгол Улсын иргэн байна. Харин 2011 онд төрсөн 15 настай тамирчид оролцох тохиолдолд эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийн бичигтэй байх ёстой аж. U17 ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж аваргаа тодруулна.

U23 насны ангиллын тамирчид 2003-2007 онд төрсөн Монгол Улсын иргэн байна. Харин 2008 онд төрсөн 18 настай тамирчид оролцох тохиолдолд мөн эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийг бичигтэй байна. Энэ ангилалд эрэгтэй, эмэгтэй 10 жинд зохион байгуулагдана.

Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 зөрчлийг илрүүлжээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 зөрчлийг илрүүлжээ
 
Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!