Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Надад УИХ-ын гишүүнээс дураараа татгалзах эрх байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр "Би өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулья гэдэг мэдэгдлээ гаргасан. Жил гаруйн хугацаанд өөрийгөө гэмт хэрэгтэн мэтээр дуудууллаа. Тэгэхээр энэ байдлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэх агуулгыг мэдэгдэлдээ тусгасан.

УИХ-ын даргад гаргасан миний эл хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж байгаа бол прокуророос миний нэрийг оруулаад ирэх хэрэгтэй. Ингээд УИХ-ын чуулганаар санал хураагаад энэ асуудлыг шийдэх гаргалгаа байгаа. Би хуулийн байгууллагад нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Би буруугүй гэдгээ нотолсны дараа УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг үргэлжлүүлэн хийе гэж байгаа юм. Дураараа татгалзах эрх надад байхгүй. Хуулиараа хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэж заасан байдаг. Намайг сонгосон 130 мянга гаруй сонгогчид байгаа. Хан-Уул дүүргийн иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Гол нь би сайн дураараа шалгуулья. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан зүйл байхгүй. Миний хувьд ёс зүйн хувьд зөв алхам нь энэ мэдэгдлийг гаргах явдал байсан.

Хөгжлийн банктай холбоотой асуудалд өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. Надад ямар нэг асуудалтай зүйл байхгүй. Би итгэлтэй биш байсан бол ийм мэдэгдэл гаргахгүй байх байсан" гэлээ.

ЧУУЛГАН: АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өглөө
ЧУУЛГАН: АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өглөө
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.