УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын тав хоногийн завсарлага авахын хүссэн юм.
Ингээд эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед яаралтай горимоор оруулж ирсэн уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг яаралтай хийх шаардлагатай тул УИХ-ын дарга АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгснөөр чуулганы хуралдаан түр завсарлалаа.