Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах юм.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2021 оноос эхлэн Соёлын яамны болон харьяа байгууллагын албан хаагчдад гурван сарын үндэсний бичгийн сургалт явуулж, үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг 80 гаруй хувьд хүргэлээ.
Мөн үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, соёлын салбарт хамаарах хэн бүхэн хэрэглэж, суралцаж болохуйц “Сургалтын жишиг хөтөлбөр” боловсруулж, анхан шатны 18 цагийн цахим сургалт боловсруулж дууслаа.
Улмаар анхан, дунд, ахисан шатны унших бичиг, толь бичгийг төрийн албан хаагчдын нийтлэг мөрддөг хуулийн агуулгын хүрээнд боловсруулж хэвлүүлэв. Ингэснээр Соёлын салбарын албан хаагчид соёлын бодлого, хууль тогтоомж, салбарын үг хэллэгийг үндэсний бичгээр ашиглах, хэрэглэх боломжтой болж байна.