Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: “Үнэ тогтворжуулах“ хуулийн төслийг олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанаас өнөөдөр /2022.04.12/ 16.00 цагт "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон эдийн засагч, эрдэмтэн судлаачид оролцох юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр “2012-2014 оны үнэ тогворжуулах хөтөлбөр: ололт ба сургамж” сэдвээр АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуу, мөн “Засгийн газраас өргөн барьсан үнэ тогтворжуулах хуулийн төсөл дээр хийсэн дүн шинжилгээ” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж нар итлгэл тавих аж.

Хэлэлцүүлгийн үеэр үндсэн илтгэлүүдтэй холбоотойгоор оролцогчдын дунд санал, шүүмжлэл, чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.

Дашрамд дуулгахад “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ өнгөрөгч долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь баталсан тул энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцүүлж эхлэх юм.

А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой
А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой
 
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.