Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тост багийн Бага хажуу гэдэг газраас Б.Эрдэнэчулуун гэх 7 настай хүү өчигдөр буюу 4 сарын 9-ны өдөр шуурганаар хонинд яваад сураггүй алга болжээ. Хүү одоо болтол олдоогүй бөгөөд эрэн хайх ажил явагдаж байгаа аж.
Б.Эрдэнэчулуун нь алга болохдоо ногоон дээл, малгайтай цамц өмссөн байжээ .Үзсэн харсан хүн байвал 99872486 дугаарт яаралтай холбоо барихыг Гурвантэс сумын ЗДТГ-аас мэдээллээ.