Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтанпүрэв: 30 жил Монголын нэг спортын төлөө бүхий л зүйлээ зориулсан “Misheel gym” хаагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас болж олон ААН, бизнес эрхлэгчид хаалгаа барьж байгаа. Тэдний нэг бол 1992 оноос үйл ажиллагаагаа явуулсан "Misheel gym" юм.

Уг газар хаагдах болсон талаар тус клубын багш О.Алтанпүрэв өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Misheel Gym маань хаагдаж байгаа банкны өндөр хүүнээс болоод,эх орондоо эргэж очиж ,кикбоксыг сэргээх урам тун бага үлдэв. Бруней улс намайг урьсан, тийшээ л явах байх. Эх орондоо ажилламаар байна. Даанч тэнд шударга ёс гэж юм байхгүй. 3 хувь хүүтэй зээлийг эрх мэдлээ ашиглан аваад ард түмэндээ 12 хувьтай болгон зээл болгон өгдөг улс төрчид нэртэй луйварчидтай. Тэдэндээ хариуцлага тооцохгүй хуультай. Гөөхий хулгайлсан хүүхдэд 8 н жилийн ял оноодог тэнэг нийгэмд ёстой Монгол хүн тулдаа л тэсэж байгаа байх. 1992 оноос 30 н жил Монголын нэг спортын төлөө бүхий л зүйлээ зориулав" гэжээ.

Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ-аас 300 саяар хэрэглэгчийн судалгаа хийлгэх ТЕНДЕР зарлажээ
Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ-аас 300 саяар хэрэглэгчийн судалгаа хийлгэх ТЕНДЕР зарлажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд