Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар ардчилсан орны ЗГ ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуучуудын төлөөлөл Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө тайван жагсаал зохион байгуулж байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалд оролцогчидтой төв талбайд гарч ирж уулзан, тавьж буй шаардлагыг хүлээж авсан юм. Тэгвэл уг үйл явдлын талаар хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Монголын ардчиллын шинэ үе иржээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар, ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ! Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ? Монголын ардчиллын шинэ үе иржээ!" хэмээн жиргэжээ.

Г.Занданшатар: Залуусын тавьж буй шаардлагын асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулсан
Г.Занданшатар: Залуусын тавьж буй шаардлагын асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулсан
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.