Сүхбаатарын талбайд болсон "Монголдоо сайхан амъдрая" уриатай жагсаал өчигдөр шөнө 04.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийн албан хаагчид иргэдийг зодож буй бичлэг цацагдсан.
Уг бичлэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цагдаагийн албан хаагчийн иргэдийг өшиглөж, дэвсэлж буй бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаас албаны шалгалт хийгдэж байгаа"-г хэлсэн.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, "Жагсаалд оролцож байсан иргэнийг зодож, ёс зүйн хэм хэмжээ алдсан цагдаагийн албан хаагчийн өмнөөс уучлалт гуйж байна. Энэ асуудлаар нэр бүхий албан хаагчидтай холбогдуулан дотоод хяналт шалгалт явуулж байгаа. Удахгүй албаны шалгалтын дүнг танилцуулна" гэв.