Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төсөвт тодотгол хийх шаардлага үүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Үүнээс үүдэлтэй нийгмийн жагсаал цуглаан хийж байгааг ойлгож байна. Иймд жагсагчдын хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан.

УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд багтсан. Т.Доржханд гишүүнийг орж ажиллахыг урьсан.

Ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцах юм.

Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоогоод байна. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байгаа боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай. Чуулганы хуралдааны дараа ажлын хэсэг хуралдаж, гишүүдэд мэдээлэл өгнө” гэлээ.

33 жил дэлдсэн “Харанга”-ын “Greatest hits”
33 жил дэлдсэн “Харанга”-ын “Greatest hits”
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.