Өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус тайван жагсаалыг өрнүүлсэн. Жагсаалын үеэр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Ингэхдээ жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас хоёр тэрбум төгрөгийн үнэтэй усаар шүршдэг техникийг ашигласан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Шүршдэг машины хувьд, цагдаагийн байгууллага 2012 онд худалдан авсан. 10 жилийн өмнө худалдан авч, үүрэгт ажилд хэрэглэгддэг байсан. Жагсаалын нөхцөл байдал таатай бус болж, үймээн самуунд шилжсэн. Энэ дунд долдугаар сарын 1 шиг үйл явдал болгоё хэмээн өдөөн турхирсан хүмүүс ч байгаа. Иймд эрсдлийг хор багатай даван туулахын тулд бэлэн байдлаа хангаж ажилласан. Гэхдээ нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй" гэв.