Сүхбаатарын талбайд болсон "Монголдоо сайхан амъдрая" уриатай жагсаал өчигдөр шөнө 04.00 цаг хүртэл үргэлжилжээ. Энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийн албан хаагчид иргэдийг зодож буй бичлэг цацагдсан.
Уг асуудлыг ЦЕГ-аас тодруулахад "Залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан. Төрийн ордон руу орохоор дайрсан. Цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан.
Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал цуглааныг тараасан" хэмээн мэдэгдсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Харин цагдаа нар иргэдийг зодож буй бичлэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цагдаагийн албан хаагчийн иргэдийг өшиглөж, дэвсэлж буй бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаас албаны шалгалт хийгдэж байгаа" хэмээлээ.