Сүхбаатарын талбайд болсон "Монголдоо сайхан амъдрая" уриатай жагсаал өчигдөр шөнө 04.00 цаг хүртэл үргэлжилжээ. Энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийн албан хаагчид иргэдийг зодож буй бичлэг цацагдсан.
Харин уг асуудалд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал "Залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан, Төрийн ордон руу орохоор дайрсан. Цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан.
Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал цуглааныг тараасан" хэмээн мэдэгдсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл хэдэн цагдаа яаж бэртсэн гэх мэдээлэлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Цагдаагийн долоон албан хаагчийн толгой хагарч, хөл гар нь хугарсан" гэлээ.