Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийг эсэргүүцсэн сэтгэлзүйч үсээ хуслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал нөхрөө сургуульдаа ажилд авч, улмаар нөхөр нь сурагчийн биед халдаж зодсон талаар тус сургуулийн сэтгэл зүйч М.Болорцэцэг мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр сургуулийнх нь захирлын нөхөр гуравдугаар сарын 9-ний өдөр хичээлийн цагаар сурагчид бие махбодийн хүчирхийлэл үзүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Түүний хувьд сургуулийн орчинд үйлдэгдэж буй бие махбодын хүчирхийллийг эсэргүүцэж, үсээ хуслаа.

Тэрбээр энэ талаараа "Хэлж яриад ямар ч нэмэргүй байгаа. Тиймээс өөр арга байсангүй. Байгууллагууд шалгаж байгаа л гэж байна. Гэхдээ төрийн ажил бичиг цаасаар дамжигдаж явсаар энэ мэт байдлаар замхардаг. Тиймээс би хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, тэднийхээ сэтгэлзүйг төлөвшүүлэх, бие махбодын хүчирхийлэл сургуулийн орчинд байх ёсгүй хэмээн эсэргүүцэж энэхүү шийдэлд хүрсэн. БШУ-ны сайдын туслахаар дамжуулан хүсэлт тавьсан" гэв.

ЭЦА: Иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны 84 охинтой танилцан, заримыг нь айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон
ЭЦА: Иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны 84 охинтой танилцан, заримыг нь айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.