Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦА: Иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны 84 охинтой танилцан, заримыг нь айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд 2015-2021 онуудад цахим орчимд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэрэг 101 бүртгэгдсэн байна. 2022 оны эхний гурван сарын байдлаар 2 холбогдогчтой 9 гэмт хэрэг бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Цахим орчинд гэмт хэрэгтнүүд нь хуурамч хаяг нээн үүсгэн, насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхэдтэй садар самуун үйлдэл хийх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдэн шалгагдаж байна. Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч багш нартаа хэлдэггүй. Нуун дарагдуулдаг.

Өөрөө гэмт хэргийн хохирогч болж буйгаа мэдэхгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал шинж чанартай байна.

Жишээ нь, Монгол Улсын иргэн А нь хуурамч хаяг нээж, бага насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгах гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгэн, улмаар уулзаж, нүцгэн дүрс бичлэгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Мөн бага насны хүүхдүүдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэл авсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж байхыг анхааруулж байна" гэлээ.

АН: Х.Баттулгыг намын даргаар батламжлах их хуралд 1348 төлөөлөгч оролцож байна
АН: Х.Баттулгыг намын даргаар батламжлах их хуралд 1348 төлөөлөгч оролцож байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц