Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөн барьж, өргөн барьсныхаа дараа Төрийн ордны А танхимд 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг танхимынхаа сайд нартай хамт хийх юм байна.