Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон. Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламын зүгээс тус хуралдаанд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, Э.Бат-Үүлийг шүүх танхимд иртэл хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.