Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

No description available.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын үндэсний чуулган” анх удаа Скай резортын “Хүн” театрт өнөөдөр /2022.04.04/ болж байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ хэмээн цохон тэмдэглэсэн юм. Иймээс тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож байна. Чуулган 13 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: БОАЖЯ

БНСУ: Хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусч буй иргэдийн оршин суух хугацааг нэг жилээр сунгана
БНСУ: Хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусч буй иргэдийн оршин суух хугацааг нэг жилээр сунгана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.