Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 23 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
-Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж бэртсэний 4 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргөгдөх хэлбэрээр осолд өртсөн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 303 орон нутагт 68 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.