Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн Оросын төв телевизийн сэтгүүлч ажлаас гарах өргөдлөө өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Оросын сэтгүүлч Марина Овсянникова телевизийн шууд эфирт Украины дайныг эсэргүүцэн уриа лоозон барьж зогссон. Тодруулбал, тэрбээр "Мэдээнд битгий итгэ. Тэр чамд худал мэдээлэл өгч байна" хэмээн бичсэн цаас барин зогссон. Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр 14 цаг байцаагдаж, 30 мянган рублиэр торгуулсан юм.

Тэгвэл Марина Овсянникова өнгөрсөн пүрэв гаригт France 24 сувагт ярилцлага өгөхдөө ажлаас гарахад шаардлагатай бүх бичиг баримтыг ОРТ сувгийн захиргаанд бүрдүүлж өгснөө мэдээлжээ. Мөн “Би эх орноосоо явах бодолгүй байна. Би эх оронч хүн, миний хүү бүр ч илүү эх оронч үзэлтэй. Бид хаашаа ч явах төлөвлөгөөгүй байна” хэмээн ярьжээ.

Сануулахад, Гэхдээ Овсянникова шинээр батлагдсан хуулийн дагуу дайны талаар худал мэдээ цацсан үндэслэлээр олон жилийн хорих ял сонсож магадгүй байгаа юм.

50 настай иргэн Ч.Ганбаяр 6500 км-ийн алхалт хийж, 21 аймгийг тойрохоор замдаа гарлаа
50 настай иргэн Ч.Ганбаяр 6500 км-ийн алхалт хийж, 21 аймгийг тойрохоор замдаа гарлаа
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.