Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийж байна.
Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй.
Аль болох хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ.
Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 82 настай иргэн БНСУ-аас иргэн ирж чадаагүй гэх мэдээлэл гараад байна. Дээрх 82 настай иргэн нь БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирсэн. Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг цар тахлын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэр гарсан. Хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Маргааш УИХ-аар хуулийн төсөл батлагдах үед эдгээр асуудал тодорхой болно" гэлээ.