Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “2020 оны цэрэг таталт, халалтын ажлыг хэрхэн зохион байгуулах тухай хэлэлцлээ. УОК-ын шийдвэрээр хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймгууд, Улаанбаатар хотод хугацаат цэрэг таталт зохион байгуулагдахгүй. Гол төлөв хилийн цэргийн ангиудад зайлшгүй тохиолдолд нөхөж цэрэг татах үйл ажиллагаа явуулна. Нэг дор таваас олон хүн байлгахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт оруулах, цэргийн анги руу зөөвөрлөхдөө нэг машинд олноор нь суулгахгүй байх зэрэг зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцээгүй. БСШУСЯ-наас асуудлыг судлаж, танилцуулсны дараа шийдвэрлэнэ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй” гэв