Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж, үйлчилгээний хүрэлцээ, орны нөөц, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд С.Энхболд танилцуулга хийлээ. Улирлын болон томуугийн цар тахлын үнэлгээгээр нийслэл алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дархан, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймаг идэвхжлийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцөд анхаарч ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэсэн байна.
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1 хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гаригт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

ЗГ: Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийн зээл олгоно
ЗГ: Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийн зээл олгоно
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.