Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийн зээл олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, 2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.

  • Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм.

Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ
Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.