Украин зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг зогсоосон тухай тус улсын Засгийн газар ням гарагт мэдэгдэв. Тодруулбал, мэдэгдэлд "Мах, хөх тариа, овъёос, гурвалжин будаа, элсэн чихэр, шар будаа, давс"-ны экспортыг зогсооно гэж дурджээ. Мөн улаан буудай, эрдэнэ шиш, тахиа шувууны мах, өндөг, тосыг зөвхөн Эдийн засгийн яамны зөвшөөрлөөр экспортолно гэж мэдэгдэлд дурдсан байна.
Нийлүүлэлтийн зам хүндэрч байгаа тул тус улс даяарх супермаркетууд бүтээгдэхүүний хомсдолд ороод байна.