Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын 50 дипломатч гэр бүлийн гишүүдийн хамт Нью-Йорк хотоос Москваг зорив

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

50 Russian diplomats including their family members leave NYC for MoscowӨнгөрөгч Ням гарагт Оросын 50 орчим дипломатч гэр бүлийн гишүүдийнхээ хамт Нью-Йоркоос Москваг зорьсон тухай Оросын мэдээллийн агентлаг РИА мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д суугаа АНУ-ын дэд төлөөлөгч НҮБ дэх Оросын 12 дипломатчийг гуравдугаар сарын 7 гэхэд АНУ-ыг орхин гарахыг хүссэн юм.

Элчин сайд Ричард Миллс өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр "Дипломат ажилтнуудын үүрэг хариуцлага, хүлээсэн үүргийнхээ дагуу бус үйл ажиллагаа явуулсан" гэх шалтгаанаар дипломатуудыг огцруулахыг хүссэн аж. АНУ-аас хөөгдсөн Оросын дипломатуудыг тээвэрлэж явсан Оросын Засгийн газрын нисэх онгоц ням гарагийн орой Нью-Йоркийн Жон Кеннеди олон улсын нисэх онгоцны буудлаас Москваг чиглэн хөдөлсөн байна.

Эх сурвалж: CNN

Украины Ирпин дүүрэгт Оросын цэргийн цохилтын үеэр 8 энгийн иргэн нас барлаа
Украины Ирпин дүүрэгт Оросын цэргийн цохилтын үеэр 8 энгийн иргэн нас барлаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзаж, эрүүл мэнд, банк санхүү зэрэг салбарт хамтрах боломжийн талаар ярилцжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзаж, эрүүл мэнд, банк санхүү зэрэг салбарт хамтрах боломжийн талаар ярилцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.