Украины нийслэл Киев хотын баруун захад орших Ирпин дүүргийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үед Оросын цэргүүд гал нээсэн байна. Энэ агшныг олон улсын хэвлэлүүд дүрс бичлэгт буулгажээ. Уг дүрс бичлэгт энгийн иргэд суманд өртөж амиа алдаж буй дүрс үлдсэн аж.
Мөн Ассошиэйтед Пресс агентлагийн авсан гэрэл зургуудад даавуунд нөмөрсөн хэд хэдэн энгийн иргэний цогцос харагдаж байгаа юм.
Ирпин дүүргийн дарга Александр Маркушин "Найман хүн нас барсан. Миний нүдэн дээр бага насны хоёр хүүхэд, хоёр том хүн нас барсан” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN