Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 190 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 136 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 54 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан хоёр иргэн ас баржээ
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 380
- Хүндэвтэр – 988
- Хүнд - 148
- Маш хүнд – 19 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 5312 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1535 иргэн байна.