"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам 2022 оны гуравдугаар сарын 4-нд эхлэх бөгөөд уг наадамд Монгол Улсаа төлөөлөлн оролцох баг тамирчид өнөөдөр өглөө БНХАУ-ын нийслэл хотыг зорилоо.
Монголын пара цанын баг тамирчид анх удаа гүйлтийн цана болон уулын цана гэсэн 2 төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаа "Сочи-2014", "Пенчан-2018" Паралимп наадамд оролцож байсан туршлагатай тамирчин Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх юм. Түүний хувьд "Бээжин 2022" өвлийн Паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ажиллана.
2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлөөр хичээллэх болсон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпын цасан замд уралдана. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллах бол баг тамирчдаа Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахлаж явна.