Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Корона: Яагаад Туркменистанд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 49 секунд

Дөрөвдүгээр сарын 7-ны Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр унадаг дугйн парадыг зохион байгуулжээ. Туркменистан улс, нийслэл Ашхабад. Зургийн эх сурвалж: BBC


Түлхүүр мэдээлэл: 
  • Туркменистан улсад олон улсын нислэгүүдийг бүгдийг цуцалсан. 
  • Хот хооронд хөл хорио тогтоосон ч олон нийтийн арга хэмжээг хориглоогүй. Маск хэрэглэхгүй байгаа. 
  • BBC агентлаг тус улсыг халдварын тохиолдлыг нууж байж магадгүй гэж үзжээ. 

Ковид-19 өвчний дэлхийн газрын зураг улаан хүрээгээр өсөн нэмэгдэж буй энэ үед цөөхөн хэдэн оронд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэдний нэг нь  Төв Азийн Туркменистан Улс юм.

Дэлхий даяар коронавирустай тулалдаж, улс орнууд хөл хорио тогтоогоод байгаа бол Туркменистан улс мягмар гаригт Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх зорилгоор унадаг дугуйн парад зохион байгуулсан байна.

Төв Азийн орнууд коронавирусний нэг ч тохиолдол гараагүй байна гэж мэдэгдээд байгаа юм. Гэхдээ цензуртай засгийн газрын өгсөн тоонд бид итгэж болох уу хэмээн барууны агентлагууд бичжээ.

“Олонх мэргэжилтнүүд Туркменистаны засгийн газар тахлыг зогсоох оролдлогыг тасалдуулж болох үнэнийг нууж байж магадгүй гэж үзэж байна” хэмээн “BBC” мэдээлсэн байна.

“Туркменистаны эрүүл мэндийн албан ёсны статистик мэдээ баталгаатай биш байна” гэж Лондоны Эрүүл Ахуй, Халуун Орны Анагаах Ухааны Сургуулийн профессор Мартин МакКи хэлснийг тус агентлаг онцолжээ. Туркменистаны эрүүл мэндийн тогтолцоог судалдаг тэрбээр “Сүүлийн 10 жилийн туршид тэд ХДХВ-тэй хүн байхгүй гэж мэдэгдэж байсан нь тийм ч итгэхүйц тоо биш. Бид 2000-аад онд тэд халдварт өвчний хэд хэдэн дэгдэлтийн нотолгоог дарж байсныг бид мэднэ” гэснийг цохон тэмдэглэсэн байна.

Тус улс НҮБ-ын агентлагуудтай хамтран үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж байна. НҮБ-ын суурин зохицуулагч Елена Панова “ВВС”-д өгсөн ярилцлагадаа энэхүү төлөвлөгөөнд улс орны түвшний зохицуулалт, эрсдлийн харилцаа холбоо, хэргийн мөрдөн байцаалт, лабораторийн оношлогоо болон бусад арга хэмжээг багтаасан гэлээ.

BBC-гийн сэтгүүлч түүнээс “НҮБ-аас Туркменистан Ковид-19 тохиолдол бүртгэгдээгүй гэсэн албан ёсны тоонд итгэж байна уу гэж асуухад Панова хатагтай шууд хариулт өгөхөөс зайлсхийв” гэсэн байна. “Энэ бол бүх улс орны хийж байгаа зүйл учраас бид албан ёсны мэдээлэлд найдаж байна” гэж хатагтай Панова хариулжээ.

НҮБ-ын суурин зохицуулагч Елена Панова Туркменистан аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг эрт авсан нь сайнаар нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Туркменистан Улс 2 сарын эхээр Хятад болон зарим улс руу хийх нислэгийг цуцалжээ. Мөн хорио цээрийн бүс тогтоосон, зүүн хойд хэсэгт байрлах Туркменабатаас нийслэл рүү чиглэсэн бүх олон улсын нислэгийг цуцлажээ.  Турменистанд хот хоорондох хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд нийслэл Ашхабад руу эмчийн бичигтэй хүмүүс л нэвтэрч байна. 

Гэхдээ дэлхийн ихэнх орнуудаас ялгаатай нь Туркменистанд өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилж байна. Хэн ч маск зүүхгүй, олон нийтийн арга хэмжээ нээлттэй байна.

Г.Мандахбилэгт

Эх сурвалж: BBC

 

Францад коронагаар амиа алдагсдын тоо 10.000 давав
Францад коронагаар амиа алдагсдын тоо 10.000 давав
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.